Чойбалсан сум нь Дорнод аймгийн төвөөс 50км зайтай, Хулстайн говьд Бүрд нуурын баруун урд дэнж дээр  оршдог. Засаг захиргааны 4 багтай, 814 өрхийн 2664 хүн амтай. Тэмээ 283, үхэр 7091, адуу 9791 нийт 70959 толгой малтай. Аймгийн төвөөс төвлөрсөн эрчим хүчинд 1974 онд холбогдсон, Баянтүмэн ОХУ-тай холбосон төмөр зам дамжин өнгөрдөг, Хавирга –Ар хашаат хилийн боомттой. Чойбалсан сум нь өмнөд болон баруун хэсгээрээ Баянтүмэн, Сэргэлэн, хойгуураа Гурванзагал, зүүн хойгуураа Чулуунхороот […]