ф2016 оны 9-р сард    Чойбалсан сумын Ерөнхий боловсролын сургуулийн Бага ангийн сурагчдын дунд “БИД НОМЫН НАЙЗУУД”,   “НОМ БЭЛЭГЛЭХ”,Чингис хааны мэндэлсэн өдрийг угтан бага ангийн сурагчдын дунд “Тэмүүжний бага нас ба уг гарал” сэдэвт жүжигчилсэн тоглолт мөн        Аймгийн засаг даргын А/35 захирамжийн дагуу сар бүрийн 1-нд “Хүүхдээ сонсох өдөр” зэрэг ажиллагааг энэ сард зохион байгууллаа.  Мөн Улсын хэмжээнд 2014 оноос хойш Улаанбурхан өвчний дэглэлт идэвхтэй байгаатай холбогдуулан хүйтэн сэрүүний улирал болж буйг онцлон Чойбалсан сумын ЕБС-ийн сурагчид, эцэг эхчүүдэд “Улаанбурхан гэж юу вэ” сэдэвт сургалтыг Сумын эрүүл мэндийн төвтэй хамтран зохион явууллаа.  Улс орны хөгжил дэвшилд, хүүхдийн хүмүүжил хөгжилд анхааран бидний өвөг дээдэс эрдэмтэн, түүхт баатруудаа судлах тэдний нөр их, хүч хөдөлмөрөөр бахархан   түүх намтарыг нь нутаг орондоо залж судлах энэ цаг мөч нэгэнтээ ирсэн. Иймээс  Монголын Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Чойбалсан ерөнхий боловсролын сургуулийн номын сандаа “Монголын нууц товчоо”-г хүндэтгэн заллаа.

фц

Сэтгэгдэл бичих