1412

Аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзийгөөр ахлуусан ажлын хэсэг Чойбалсан суманд ажиллалаа. Чойбалсан, Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар суманд ажиллах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын байцаагч Б.Цогтбаяр ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн н.Энхтуяа, БСУГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн мэргэжилтэн н.Ариунаа, УШУОШГ-ын цаг уурын инженер Б.Туяа, ХХААГ-ын мэргэжилтэн Э.Пүрэвдорж, нарын бүрэлдэхүүнтэйгээр тус суманд ажиллалаа. Дорнод аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Захирамжаар Чойбалсан сумын Засаг даргаар Цэрэндоржийн Ариунболд томилсныг ажлыг нь өнөөдөр хүлээлцэн авлаа.  Чойбалсан сумын хувьд энэ жил 3712 тн байгалийн хадлан бэлдсэн, тус сумын нутаг 77 мянга гаруй мал өвөлжинө. Сумын удирдлагуудын зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангасан, төрийн байгууллагуудын халаалт, тогооны асуудал энэ жилийн хувьд сайн байгаа талаар мэдээлэл өглөө. Тус сумын нутаг 100% цасан бүрхүүлтэй цасны зузаан 14-22 см байна. Ажлын хэсгийн зүгээс тус суманд анхаарах асуудлыг талаар чиглэл чиглэлээр мэдээлэл зөвлөмж өгч ажиллалаа.

Сэтгэгдэл бичих