Хүүхдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах, хүүхэдтэй хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад тэдний санал бодлыг сонсож, хүүхдэд ээлтэй, сайн засаглалыг хөгжүүлэх зорилгоор Аймгийн засаг даргын А/35 тоот захирамжийн дагуу сар бүрийн 1-ний өдрийг “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарласантай холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус сумын ИТХурлын дарга Ц.Баярцогт, Засаг дарга Ц.Ариунболд нар ЕБСургуулийн 12 дугаар ангийн 24 сурагчидтай уулзалт зохион байгууллаа. Түүнчлэн уулзалтын үеэр хүүхдүүдэд байнга тулгамдаж байдаг асуудлуудыг хөндөн ярилцаж, санаа бодлоо хуваалцан, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. Мөн уулзалтанд гарсан санал санаачилгыг эргэж мэдээллэх хариу арга хэмжээ авч ажиллахаа ИТХурлын дарга, Засаг дарга нар амлалаа.DSCN2961 DSCN2952 DSCN2970

Сэтгэгдэл бичих